Тогтмол нислэг үйлдэхэд БНСУ-тай хамтран ажиллахын төлөө байгааг нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-14 17:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.


Талууд хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, “КОВИД-19”-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.


Мөн Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжихэд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлов.

Related news