Бизнес ба хүний эрх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-01 09:06:28

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Европын холбоотой хамтран өнгөрсөн сарын 29-нд “Бизнес ба хүний эрх: Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө ба төслийн үр нөлөө” сэдэвт олон талт уулзалтыг зохион байгуулав.


НҮБ-аас 2011 онд баталсан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах удирдах зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар өнгөрсөн оны 6 дугаар сарын 14-нд “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан юм.


Уулзалтад бизнес эрхлэгчид, бизнесийн холбоо, худалдааны танхим, хөгжлийн түнш, иргэний нийгэм болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, бизнес ба хүний эрх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.



Related news