Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 15.00 цагийн байдлаар 30.85 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2021-06-09 15:39:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны /https://turnout.gec.gov.mn// цахим хуудсаар цаг тутамд дэлгэрэнгүй мэдээлж байна.


Тус цахим хуудсанд мэдээлснээр, 15.00 цагийн байдлаар  сонгуулийн ирц 30. 85  /626 мянга 313 иргэн/ хувьтай байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 2 сая 41 мянга 172 иргэн байгаа юм байна

  

Сонгуулийн явцыг нийслэл болон аймгуудаар харвал Улаанбаатарт сонгуулийн явц 32.79 /304 мянга 583 иргэн/ хувьтай байгаа бол аймгуудаас:

 

Орхон- 31.84

Дархан-Уул- 30.95

Говь-Алтай- 35.85

Дорноговь – 35.56

Говьсүмбэр – 35.86

Хэнтий- 31.23

Завхан 34.29

Сүхбаатар 34 хувийн ирцтэй тэргүүлж байна.

Related news