Бурхан багшийн Их дүйчэн өдөр хилийн боомтууд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн Их дүйчэн өдөр хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, бүх нийтээр тэмдэглэх баярын энэ өдөр Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд зэрэг манай улсын хилийн гол томоохон боомт, мөн Боршоо, Цагааннуур, Булганы боомт, мөн Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Эрээнцавын боомтууд нээлттэй, цагийн хуваарийн дагуу ажиллана.
УИХ “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон өөрчилсөн юм.
Энэ жилийн "Их дүйчэн" өдрөөр буюу 5 дугаар сарын 26-нд бүх нийтээр амрах юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days