Могод суманд халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба өнөөдрийн
16.00 цагийн ээлжит мэдээллээ хийж, Могод суманд коронавирусний халдварын
тохиолдол батлагдсныг мэдэгдлээ. Тус суманд халдвар авсан иргэнийг клиник болон
түргэвчилсэн оношлуураар баталж эмчилгээ хийж эхэлсэн байна. Тус аймгийн есөн
суманд халдварын 104 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр иргэдийн 101 нь буюу
97,1 хувь эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар Булган сумын хоёр, Могод сумын нэг иргэний биеийн байдал хөнгөн байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.