Эрдэнэбулган суманд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган суманд коронавирусний батлагдсан 14 тохиолдлын тархвар судлаач эмчийн тогтоосон маршрутын дагуу 3 дугаар сарын 28-ны өдөр ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн 1, 2-р баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Үүнд “Автовишни” сервис, Биеийн тамир спортын газар, “Фламинго” ресторан, “Оргил” кафе, “Гост” маркет 2, “Цахиур” ресторан, “Ач” эмийн сан, Эм импексийн Архангай дахь төв салбар, 999 төвийн “Шарк жим” фитнес төв, 3 орон сууц, 5 хувийн байшин нийт 17 объектын 3448 метр квадрат талбайг хамруулжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days