Цахим сүлжээ ашиглан согтууруулах ундаа борлуулсан зөрчлийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "COVID-19"-ийн цар тахлын хөл хорионы үед нийслэлд болон зарим аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэтэл нийслэлд сошиал платформд зар нийтлэн согтууруулах ундаа худалдан борлуулсан хэрэг зөрчлүүд гарчээ.
Цахим сүлжээгээр дамжуулан согтууруулах ундаа борлуулж байсан 60 этгээдийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хариуцлага хүлээлгэнэ хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day