"Монгол алт", "Женко тур бюро"-гийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 5-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 36.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 333.948 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол алт" (ERS+15.00%) болон "Женко тур бюро" ХК (JTB+7.59%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын хөгжил үндэсний нэгдэл" (HAM-12.16%) болон "МҮДИКС" ХК (MUDX-11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 48.159 нэгж эрхийг 5.1 сяа төгрөгөөр арилжив. ТOP 20 индекс 0.27 хувиар өсөж, 17548.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,600,124,478,855.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.