"Шинэст", "Ремикон"-ы ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-05 14:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 11 дүгээр сарын 4-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 120.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 954.460 хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Шинэст" (NRS+15.00%) болон "Ремикон" ХК (RMC+6.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU -6.67%) болон "Талх чихэр" ХК (TCK-6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 76.898 нэгж эрхийг 8.1 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 110 үнэт цаасыг 11.2 сая төгрөгөөр арилжив.

ТOP 20 индекс 0.52 хувиар буурч, 17501.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,580,623,467,381.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news