Монгол брэндийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-05 13:40:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспорт Монгол-2020” олон улсын цахим чуулган энэ сард болно. Тодруулбал, энэ сарын 19-20-нд Монгол брэндийг тойрсон хэлэлцүүлэг бүхий чуулган болно. Энд:

  • Монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, 
  • хөрөнгө оруулалтын боломжийг нээх, 
  • экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэж, 
  • экспортыг төрөлжүүлэх, 
  • гадаад худалдааг нэмэгдүүлэх, 
  • кластерын сүлжээг бий болгох юм. 

Чуулганы хүрээнд бизнес форум, B2B уулзалт, виртуал үзэсгэлэн, виртуал сургалт болох бөгөөд бизнес эрхлэгчдийг урьж буйгаа МҮХАҮТ-аас өнөөдөр мэдээллээ. 


Related news