"Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-03 17:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 30.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 378.164 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Мандал Даатгал" (MNDL+9.09%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+8.74%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-5.96%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC-4.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 60.636 нэгж эрхийг 6.6 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн  компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4 үнэт цаасыг 400.000 төгрөгөөр арилжив.

ТOP 20 индекс 1.34 хувиар өсөж, 17592.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,573,610,273.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news