Баян-Агт суманд 20 см зузаан цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс
өнөөдөр өглөөний хэмжилтээр Баян-Агт суманд хамгийн их буюу 20 см зузаан цас
унасан байна гэж мэдээллээ.
Өчигдөр
ихэнх нутгаар, шөнөдөө нутгийн төв болон өмнөд хэсгээр цас оржээ. Өнөөдөр
өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Баян-Агтад 20, Могод,
Бугат, Сайхан, Рашаант суманд 6-8, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Бүрэгхангай суманд
4-5 см, Тэшиг сумаас бусад сумын нутгаар 2 см хүртэл зузаан цастай байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days