Залуу гэр бүлийг хямд орон сууцаар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Рашаант суманд залуу гэр бүлийг орон сууцаар хангахаар болжээ.
- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн залуучуудаа дэмжих, орон сууцтай болгох зорилтоо хэрэгжүүлэн есөн залуу гэр бүлийг орон сууцтай болгох боломж бүрдлээ. Нийт 70 хавтгай дөрвөлжин метр талбайтай орчин үеийн орон сууцыг 36,0 сая төгрөгийн өртөгтэйгээр бариулахаар сумын удирдлага, залуучууд, гүйцэтгэгч байгууллага тохиролцож байна гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.
Орон сууцны барилга барихад шаардлагатай элс, хайрга зэрэг орон нутгаас
авах боломжтой түгээмэл тархацтай барилгын материалыг сумаас нийлүүлэх
боломжийг судалж орон сууцны өртгийг хямдруулах арга хэмжээ авах юм байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days