Хоногт 500-600 тн асфальт ,бетон хольц үйлдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Авто зам, замын байгууламжийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цахимбар инженеринг” ХХК нэг цагт 50-60 тонн, хоногт 500-600 тоннын хүчин чадалтай
асфальт,
бетоны үйлдвэрээ өргөжүүлэн ажиллаж байна. Жижиг, дунд үйлдэрлэлийг
хөгжүүлэх сангаас урт
хугацаатай, хөнгөлөлттэй 100 сая төгрөгийн зээл авч тоног
төхөөрөмжөө нэмэгдүүлж ийнхүү ажлаа эхлүүлсэн аж.
Ингэснээр 14 иргэнийг байнгын ажлын байраар хангаж байна. Дархан хот доторх авто
замын засвар, арчлалт хийхэд асфальт, бетоныг Сэлэнгэ аймгаас худалдан авдаг
байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэж тээвэрлэлтийн зардлыг хэмнэж байна. Холоос
тээвэрлэхэд өртөг өндөр, нөгөөтэйгүүр заагдсан температурын дулаан буурдаг аж.
Жижиг
дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зээлээ зориулалтын дагуу, үр
дүнтэй хэрэгжүүлж байгаа эсэх талаар холбогдох албаны төлөөллүүд танилцаж
байна.
Өнгөрсөн онд нийт 50 төсөл ирж шаардлага хангасан 30
төслийг шалгаруулж, орон нутаг хуваарилагдсан нэг тэрбум төгрөгөөс санхүүжилт
хийжээ. Төслийг дотор нь ангилбал материалын үйлдвэрлэлийн найм, хөнгөн
үйлдвэрийн зургаа, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн найм, хөдөө, аж ахуйн
найман төсөлд санхүүжилд олгогджээ. “Цахимбар инженеринг” ХХК үйлдвэрлэлээ
өргөжүүлснээр тулгамдсан асуудлаа шийдэж чаджээ.
Цаашид тус байгууллага авто зам, барилгын материалын үйлдвэрлэлээ
өргөжүүлж евро стандартын шаардлагад нийцсэн авто болон явган хүний замын
хавтан, хашлага бусад зам барилгын материал үйлдвэрлэх зорилтыг өмнөө тавьсан ажээ.



