Чингис хотноо Vip Cinema нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:34:05

Хэнтий аймгийн төв Чингис хотноо өнөөдөр хүүхэд залуучууд, кино сонирхогчдын хүсэн хүлээсэн VIP CINEMA нээлтээ хийлээ.

Тус кино театр нь Их Засаг олон улсын сургуулийн салбар бөгөөд Хэрлэн хороолол А51 байрны нэг давхарт байрлаж байна. Мөн тус театр нь 21 хүний суудалтай сүүлийн үеийн шинэхэн кинонуудыг Хэнтийчүүддээ цаг алдалгүй, дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж байх ажээ.

Одоогоор VIP CINEMA-гийн дэлгэцнээ "Хүсэл", "Шуугиан таригч", "Төмөр нар" зэрэг МУСК-нууд гарч байна. 

Театрын үзвэрийн цагийн хуваарь нь ажлын өдрүүдэд өдөр бүр 19 цагаас байх бол амралтын өдрүүдэд 15,17,19 цагуудаас гарах аж.

 Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news