Боловсрол, соёл, урлагийн салбарынхан 48 сая төгрөгийн хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-30 11:16:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж 48 сая 162 мянган төгрөгийн хандив өргөлөө.

Дээрх хандиваас 41 сая 495 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст,  967 мянган төгрөгийг Өлгий сумын Онцгой комисст,  3 сая 700 мянган төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 2 сая төгрөгийг хөдөө сумдын Эрүүл мэндийн төвүүдэд зориулжээ.

Ажилчдын хандивын батламжийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре аймгийн Онцгой комиссын удирдлага, гишүүдэд гардуулж өглөө.

Related news