“Хүүхдэд ээлтэй аюулгүй, архигүй орчин” сэдэвт дэвжээ тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:44:04

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс "Хүүхдэд ээлтэй аюулгүй, архигүй орчин" сэдэвт дэвжээ тэмцээнийг иргэдийн дунд зохион байгуулжээ.

Тэмцээнд ахмад, залуу, өсвөр гэсэн нас насны хүмүүсийн төлөөллийг оролцуулсан аз жаргалтай гэр бүлийн мэндчилгээ, ардын болон зохиолын харилцаа дуу, хүүхдийн урлагийн төрөл, багийн ахлагчийн тэмцээн, "Аз жаргалтай гэр бүл" дүрийн тоглолт гэсэн төрлүүдээр 5 багийн 45 гишүүдийн дунд зохион байгууллаа.

Тэмцээнд О.Цэдэндамба ахлагчтай "Эвсэг гэр бүл" баг тэргүүн байр, Б.Дагвадорж ахлагчтай "Хайрын холбоо" баг дэд байр, Г.Батхүү ахлагчтай "Нандин хайр" баг гутгаар байр, Г.Баясгалан ахлагчтай "Элит" баг 4-р байр, Ч.Эрдэнэ-Очир ахлагчтай  "Ахан дүүс" баг 5-р байрт тус тус шалгарчээ.

Тус аймаг 2016 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа


 

Related news