Аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 14:14:15

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нар мэндчилгээ дэвшүүлжээ.

ИТХ-ын дарга Б.Лазатхан, Монголын анхны төрт улс Хүннү гүрэн, Атилла хаанаас эхлэн Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын буурал  түүхийг өртөөлөн, Монгол цэргийн ялгуусан уламжлалыг өвлөн, нэр төртэй залгамжлан үргэлжлүүлж буй Та бүхэнд  2000 гаруй жилийн түүхтэй МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН баярын мэндийг хүргэж, аймгийн нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье гэжээ.

 

Мөн Засаг дарга Х.Дармен цэрэг эрсэд зориулсан мэндчилгээндээ, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нийт бие бүрэлдэхүүн, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, мөн аймгийн нийт ард иргэдэд Монгол цэргийн баярын өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

Улиран өнгөрөх он цагийн хэлхээсэнд Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах үйл хэргийн  зэрэгцээ оюун ухаан, хичээл зүтгэл, хөлс хүчээ шингээн Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж үүргээ ухамсарлан нэр төртэй гүйцэтгэж түүхэн хөгжил, дайчин уламжлалаар 95 жилийн ойтойгоо учран золгож байна.

Аймгийн Засаг дарга миний бие улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байгаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийхээ ирээдүйн ажил үйлс нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу гэсэн байна.

Ш.Айзаря

Related news