Шилжин явах цомыг Гурванбулаг сумынхан гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнөд бүсийн найман сумын бүсийн "Залуучуудын волейболын аварга" шалгаруулах цомын төлөөх тэмцээн боллоо.
Тус тэмцээний эрэгтэй волейболчдоос Дашинчилэн сумын Д.Баярбат ахлагчтай баг 1-р байр, Рашаант сумын О.Энхбаяр ахлагчтай баг 2-р байр, Баяннуур сумын Э.Баярмагнай ахлагчтай баг 3-р баг, эмэгтэйчүүдээс Дашинчилэн сумын О.Ариунзаяа, Д.Буянжаргал ахлагчтай баг 1, 2-р байр, Баяннуур сумын М.Түвшинзаяа ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэллээ. Дашинчилэн сумын Н.Хулан, Рашаант сумын Г.Гончигжанцан нар шилдэг довтлогчоор, Дашинчилэн сумын Б.Дашдаваа, М.Нямжаргал нар Шилдэг холбогчоор шалгарсан юм.
Шилжин явах цомыг Гурванбулаг сумынхан хүлээн авч ирэх жил тус тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days