Төлөвлөгөөт өвс тэжээлийг 100 хувь бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ./МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн 17 сумын 56 багт, 9499 малчин болон мал бүхий өрх байдаг. Эдгээрт 2018-2019 оны өвөл, хавар 1.6 сая мал өвөлжих төлөвтэй байна.
Аймгийн хэмжээнд ХХААГ-аас өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах зорилгоор ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Үүнтэй уялдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүлээн авах, үр дүнг тооцох, хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгууллаа. Мөн хээлтүүлэгч малын хүрэлцээ хангамжийг тооцож дутагдахыг нөхөн тавих, бэлчээр ашиглалтыг сайжруулах үүрэг чиглэлийг сумдад өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.
Энэ сарын 23-ны байдлаар аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 20 тн ногоон тэжээлийг бэлтгэхээр төлөвлөснөөс төлөвлөгөөт өвс тэжээлээ 100 хувь бэлтгэжээ. Тухайлбал малчдын түвшинд 140.0 мянган тонн байгалийн хадлан, 39.8 мян.тн хүчит тэжээл, 9.3 мян.тн эрдэс тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй.
Малчдын түвшинд бэлтгэсэн өвс 109.8 мян.тн, сүрэл 55 тн, ногоон тэжээл 3.0 мян.тн, дарш 3.9 мян.тн, давс хужир 2.2 мян.тн буюу нийт бэлтгэх хадлан тэжээлийн 78.4 хувийг бэлтгээд байгаа аж. Үүнээс зах зээлд борлуулах өвс 28.2 мян.тн бэлтгэжээ. Сумдын тухайд Хушаат суманд 1.6 мян.тн, Ерөө суманд 4.7 мян.тн, Зүүнбүрэн суманд 70 тн, Орхон сум 2.6 мян.тн, Хүдэр суманд 460 тн, Сант суманд 252 тн, Орхонтуул суманд 15.0 мян.тн, Баруунбүрэн суманд 3.5 мян.тн нийт 28.2 тн зах зээлд борлуулах хадлан бэлтгэжээ. Үүнээс Орхонтуул сум 4.0 мян.тн өвсийг дангаараа борлуулсан байна.
Ч.Отгонцэцэг