Төрийн албан хаагчдын цалинг ирэх онд 20 хувиар нэмэх саналыг УИХ-д хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-18 15:22:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр болж, ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр тохиролцжээ.

Энэ талаар МҮЭХ-ноос албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна. Хэлэлцээрт ХНХ-ын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зуржээ. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нийт 266 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг УИХ-д танилцуулах болсон байна.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Related news