Эмнэлгүүдийн гаднах тохижолтын ажил харилцан адилгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-15 19:48:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр нийслэл хотод Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв, Халдварт өвчин судлалын Үндэсний төв зэрэг эмнэлгүүдийн гаднах тохижолтын ажилтай газар дээр нь танилцлаа.

Нийслэл хотын удирдлагын зүгээс Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлгээс эхэлсэн Улаанбаатар хот дахь төвийн 1-2-р шатны томоохон эмнэлгүүдийн гаднах байдлыг бүрэн тохижуулах ажил харилцан адилгүй байдалтай байна. Тохижолтын ажил ихэнх газар 60-80 хувьтай байгаа бол ХӨСҮТ дээр дийлэнх ажил эхлээгүй байгаад хотыг удирдлагын зүгээс шүүмжлэлтэй хандаж холбогдох албаны хүмүүс болон гүйцэтгэгч ААН, компанийнханд сануулга өгч хариуцлага тооцохоо мэдэгдлээ. 


Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news