Үнэт зүйлсийн тооллогод хэрхэн бэлтгэх талаар сургалт явуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн соёл урлагийн ажилтнууд цугларч ажлаа дүгнээд, зорилтоо тодорхойллоо. Энэ үеэр аймгийн музей нийт сумдын соёлын төв, орон нутгийг судлах кабинетийн эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар уламжлалын дагуу энэ онд болох үл хөдлөх үзмэрийн үнэт зүйлсийн тооллогод хэрхэн бэлтгэх, үзмэрийг бүртгэх, гарал үүслийг нь тогтоох, хадгалах арга барилаар хичээл заав.
Түүх соёлын дурсгалт зүйлээр баян нутгийн нэг Цэнгэл сумын соёлын төвийн эрхлэгч Ы.Күлтай , «Шивээт хайрхан» нэртэй уулнаасаа эхлээд манай сумын нутагт эртний хөшөө, хүн чулуу, бичээс, тамга зэрэг дурсгалт зүйл маш олон. Эдгээрээс 570 гаруйг нь зурагжуулж бүртгэлд аваад, хамгаалах ажил зохион байгуулж байна. Орон нутгийг судлах музейд 60 орчим ховор үзмэр бий. Үзмэрээ улам арвижуулах ажил зохиож байна гэж ярилаа.
Ш.Айзаря