Монгол Улсын Ерөнхийлөгч зөвлөхүүдээ томилов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.
1471 days