"Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид буцаан авахыг үүрэг болгов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахалтай тэмцэхэд ашиглах талаар судалж, Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст үүрэг болгов.
1475 days