ХЭНТИЙ
Ц.Мөнхзул: “Алтан намар” дуугаа аяланхан алхах сайхаан
Хэнтий /МОНЦАМЭ/ Агрономич хүн гэдэг газар шороогоо арван хуруу шигээ мэддэг хөрс судлагч, орон нутгийнхаа уур амьсгалыг мэддэг цаг уурч, тухайн нутагт тариалж болох ургамал бүрийн шинж чанарыг мэддэг ургамал зүйч, хэрэглэж болох болохгүй бордоогоо мэддэг химич, тариаланд тохирох техник, яаж услахаа  мэддэг агротехникч, усжуулагч, элдэв хог ургамал болоод ургамлын элдэв өвчин, хортон шавьжуудтай байлддаг ургамал хамгаалагч, энтомотологич гээд дурдаад байвал дуусашгүй олон шинжлэх ухааныг цогц эзэмшсэн нэгэн байдаг. Эх орондоо их зүйлсийг бүтээсэн агрономичдын түүх үргэлжилсээр...  Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож буй энэ цаг үед газар тариалангийн түүхийг үргэлжлүүлж яваа энэ цагийн нэгэн төлөөлөл нь Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны  албаны дарга, аймгийн ерөнхий агрономич Ц.Мөнхзул юм. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
2075 days