ТӨВ: “Өнчин цагаан ботго” жүжиг хүүхэд багачуудад ухаарал, хайр түгээж байна
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх аяны хүрээнд “Монгол туургатан” театрын тайзнаа толилуулж буй “Өнчин цагаан ботго” үлгэрийн хөгжимт жүжгийн найруулга нь хүүхэд, сурагчдын сэтгэл зүйд нийцсэн, ойлгомжтой, уран сайхны өндөр түвшний илэрхийлэлтэйгээр хийжээ. Найруулагч нь монгол ахуй, зан заншлыг тодотгон харуулахын зэрэгцээ энэрэнгүй сэтгэл, хайр халамж, амьтанд ээлтэй байх үзлийг гол утга санаагаа болгон тусгасан байна.
10 days