ТӨВ: Мал төллөлт 20.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-15 22:37:46

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 4.1 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс 1.9 сая нь хээлтэгч мал бөгөөд 402.7 мянган мал төллөж, төллөлтийн явц 20.9 хувьтай байна. Мөн 483 өрхийн 195 мянган толгой мал отроор хаваржиж байна.


Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн, Зудтай хүндхэн өвлийг давсан сумдад өвс, тэжээлийн нөөц бүрдүүлсэн бөгөөд уг нөөцөөс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ өвөл хур тунадас их орсны улмаас ихэнх нутгаар зудын нөхцөл байдал үүсэж, мал сүрэг бүрэн тэнхэрч чадаагүй байна.

Хэдий өвс, тэжээлийн дэмжлэгийг сум орон нутагт өгч байсан ч мал туранхай, эцэнхий байгаа учраас мал хээлтэх цаг хугацаа хойшилсон. Өнөөдрийн байдлаар 1708 төл мал хорогдоод байгаа бөгөөд хорогдлын 90 орчим хувь нь цаг агаарын эрс тэс өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.


Related news