ТӨВ: Мандлын цэцгийн үрсэлгээг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Зуунмод цэцэрлэгжүүлэлт" ОНӨААТГ нийтийн эзэмшлийн гудамж, талбайн өнгө үзэмжийг жил бүр олон өнгийн цэцгээр чимэглэн сайжруулж ирсэн бөгөөд энэ жил мандлын цэцгийн үрсэлгээг гуравдугаар сараас хийж эхэлжээ.
2025 онд Зуунмод сумын нийтийн эзэмшлийн талбайд 72 мянган мод бут, сөөг тарьж ургуулжээ.
