СҮХБААТАР: Хутагтын бугын сүрэг 800 орчим толгой болж өсжээ
Эрдэнэцагаан /МОНЦАМЭ/. 1886 онд Егүзэр хутагт Галсандаш Өвөр Монголоос ирүүлсэн буга, согоог нутагшуулан маллаж, 1915
оны орчим 100 орчим толгой хүрэхэд нь байгальд буюу Лхачинвандад ууланд тавьсан түүхтэй. Энэ бугын сүрэг өсөн үржиж, өдгөө
700-800 орчим тоо толгойд хүрсэн байна. Хутагтынхаа нутагшуулж, өсөн үржсэн бугын сүргээ нутгийн ард түмэн хутагтын сүрэг хэмээн хайрлан хамгаалахын зэрэгцээ өвс тэжээл, хужир шүү тавьж өгдөг сайхан уламжлал тогтжээ.
959 days