ӨМНӨГОВЬ: “Уран эгшиг” үндэсний хөгжмийн VIII уралдааны “Шилдэг аймаг” номинацын эздээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-29 13:34:09

Даланзадгад /МОНЦАМЭ/ Үндэсний өв соёлыг сурталчлан таниулдаг “Уран эгшиг” үндэсний хөгжмийн VIII уралдаан Орхон аймагт энэ сарын 26-28-нд боллоо.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг өсвөрийн үндэсний хөгжимчдийн уралдаанд 16 аймгаас 60 гаруй багш, 320 хүүхэд оролцжээ


Оролцсон 320 хүүхдээс 190 орчим нь морин хуурын төрөлд оролцохоор бүртгүүлсэн байна.

Уралдаан бага, дунд, өсвөр гэсэн гурван насны ангиллаар ёочир, шанз, морин хуур зэрэг үндэсний найман хөгжмийн төрлөөр оролцогч хүүхдүүд авьяас билиг, ур чадвараа сорилоо.


Уралдаанд Өмнөговь аймгийн Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд амжилттай оролцож, Морин хуур хөгжмийн төрлийн ахлах насны ангилалд Д.Ховор-Ялалт алтан медаль, дунд насанд С.Буянтогтох хүрэл медаль хүртжээ. Харин Лимбэ хөгжмийн төрлийн дунд насанд Я.Өлзийжаргал алтан медаль, ахлах насанд У.Азжаргал мөнгөн медаль, дунд насанд Э.Хонгорзул хүрэл медаль хүртсэн бол Ятга хөгжмийн төрлийн дунд насанд  Д.Есүй хүрэл медалийг тус тус хүртсэн байна. 

Морин хуурын хамтлаг төрөлд шүүгчдийн нэрэмжит шагналаар “Сүрэг” хамтлаг, Ёочин хөгжмийн хамтлаг төрөлд Орхон аймгийн ГБХЗХГ-ын нэрэмжит шагналаар Д.Энүжин нар шагнууллаа.

 

Түүнчлэн сурагч Д.Ховор-Ялалт СУИС-д урилгаар суралцах эрхийн батламжийг гардан авсан бол Өмнөговь аймгийн Хүүхдийн ордны авьяаслаг хөгжимчин багш, сурагчид ур чадвараараа шалгарч тус уралдааны “Шилдэг аймаг номинацын эзэд болжээ.



Энэ жилиийн улсын уралдааны шүүгчээр МУСГЗ хөгжим судлаач Ч.Буянхишиг, МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов, МУСТА Б.Ганболд, СУИС-ийн багш, Монголын морин хуурын төвийн уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч МУСТА П.Мөнхжин, Өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран эгшиг” уралдааныг анхлан санаачлагч Монгол Улсын соёлын болоод боловсролын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Уралдааны ерөнхий зохион байгуулагч МУСТА Ш.Мөнхжаргал зэрэг соёл, урлагийн салбарын алдартнууд ажиллажээ

Related news