ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Ховд аймгийн ИТХ хамтран “Багийн Иргэдийн Нийтийн Хурал/ИТХ/-ын дарга нарыг чадавхжуулах нь” үндэсний суурь сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
Сургалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн , 17 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга болон 91 багийн ИНХ-ын дарга нараас бүрдсэн 108 хүн хамрагдаж байгаа ажээ.
2827 days