Төрийн албан хаагчид монгол хэл, бичгийн сорилго өгнө
Дундговь/МОНЦАМЭ/.Дундговь аймагт төрийн алба хаагчдын дунд монгол хэл, бичгийн сорилгыг хоёр дахь удаагаа авах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2010 оны зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Эх хэл бичгээ дээдэлье” аяныг аймгийн Засаг даргын ивээл дор өнгөрөгч зургадугаар сард эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд монгол хэл, бичгийн сорилгыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм.
2824 days