“Зүрх мартахгүй” төслийн багийнхан Эрдэнэт хотод ажиллаж байна
Орхон/МОНЦАМЭ/. "Эрдэнэтэд хамгийн “үнэтэй эрдэнэ” бол хүүхэд. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол маш чухал. Иймд тэдний эрүүл мэндийн төлөө орон нутгийн удирдлагууд, эмч нар хамтарч ажиллах ёстой. Өглөөнөөс хойш гурван цагийн үзлэгийн явцад зүрхний эмгэгтэй 100 гаруй хүүхэд үзлээ. Тэдний 80-90 хувь нь хагалгааны заалттай, гурав, дөрвөн хүүхдийг эмчлэх ямар ч боломжгүй хугацаа алдсан байна. Эрдэнэтэд зүрх судас, бөөрний өвчлөл их байдаг гэсэн судалгаа бий. Иймд хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудлаар орон нутаг, төр, “Эрдэнэт үйлдвэр” хамтран ажиллаж, асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг санагдлаа” гэж “Сонгдо” эмнэлгийн захирал, “Зүрх мартахгүй” төслийн багийн гишүүн, эмч Б.Болдсайхан хэллээ.
1214 days