Эрдэнэсант, Өндөрширээт суманд шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумын нутаг дэвсгэрээр их хэмжээний шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа талаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэсант сумын цагдаагийн хэсгээс мэдээллээ. Иймд жолооч нарыг хурдаа тохируулан, ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
1213 days