ГОВЬСҮМБЭР: Сургуулийн барилга угсралтын ажил 90 хувьтай

ОРОН НУТАГТ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-24 15:19:51

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт барьж байгаа ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна.

Тус барилгын гаднах шугам сүлжээний ажил 20 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Сургуулийн  барилга угсралтын ажлыг “Идэр чандмань” ХХК гүйцэтгэж буй.

Related news