ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Сэлэнгийнхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Та-бид хамтдаа" уриан дор нэгдлээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хүрээнд "Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болохоо зарласан. Ийм ч учраас “Та-бид хамтдаа" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулдаг.  Сэлэнгэ аймгийн тухайд 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай гэдгээрээ онцлогтой. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад маш том боломж. Үүнийг доллар болгон харах хэрэгтэй гэж аймгийн дарга онцгойлон сануулаад байгаа. Иймд 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт “Тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох том зорилтыг тус аймаг тавьсан нь учиртай. Түүнчлэн тус аймаг Монгол Улсын ойн гавьяат ажилтнууд олонтой нь энэхүү тэрбум мод үндэсний хөтөлбөр хэрэгжихэд маш том түлхэц болох нь дамжиггүй юм. Ингээд энэ сарын эхээр зохион байгуулсан “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр Монгол Улсын ойн гавьяатуудын ярьсан зарим яриаг хүргэе.
1202 days