Найман аюулаас гэтэлгэгч Жанрайсиг бурхан
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс хойш 35 км-т Халхын голын баруун эргийн тохойд Монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолбор оршдог. Энэ цогцолборыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэжээ.Их бурханыг бүтээхийн тулд Буйр нуурын болор элс, Халхын голын хайрга, Хамар давааны цагаан тосон шаврыг барьцалдуулан чулуу үйлдвэрлэж, байгалийн зос будаг ашиглан олон өнгийн чулууг бүтээж хийсэн гэдэг. Тоосго үйлдвэрлэж байсан газрын туурь нь Халхгол сумын Баруун, Зүүн Халгайтын ойролцоох Хүүрт гэдэг газарт, вааран эдлэлийн үйлдвэр нь Цагаан уулын баруун урд байжээ.
1199 days