Хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-09 15:12:38
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо. Тус өдрийг угтаж, аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс / ЦАУЗБСК/ болон Арвайхээр сумаас өнөөдөр “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө”-нд цэцэг өргөж, Хэлмэгдэгсдийн ар гэр, үр удамд хүндэтгэл үзүүллээ. Мөн ЦАУЗБСК-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж “Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээ”-г танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгөв.
Өвөрхангай аймгийн ЦАУЗБСК 1998-2018 онд давхардсан тоогоор 1140 гаруй хүний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн ба 517 хүнд 511 сая төгрөгийн цагаатгалын нөхөн олговор, нэг хүнд орон байрны нөхцөлийг сайжруулахаар 30 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. “Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсаны дагуу хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нөхөн олговор олгох бэлтгэл ажил хийгдээд байна.

 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ