Төл малд 766,4 мянган тун вакцин хийхээр хуваарилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-07 16:14:26
Булган /МОНЦАМЭ/ Булган  аймагт энэ жилийн төлийг малын бруцеллёз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээг Бугат, Бүрэгхангай суманд сайн зохион байгуулж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Бугат суманд гэхэд 172 хот айлын 2130 тугал, 14745 хурга, 4806 ишгэнд тарилга хийж нийт төл малын 83,0 хувийг малын өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээнд хамруулжээ. Аймгийн хэмжээгээр 766,4 мянган тун вакцин суманд хуваарилан төл мал эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Эрүүл малаас цэвэр эрүүл аюулгүй түүхий эд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх, мал сүргийг бруцеллёз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх зорилгоор үхэр, хонь, ямааны төлд вакцин хийж байгаа юм.
М.Батжаргал

Холбоотой мэдээ