НДЕГ-аас шилдэг шимтгэл төлөгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ-аас шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, хүндэтгэл үзүүллээ.
Шилдэг ажил олгогчоор Эрдэнэт үйлдвэр, Энержи ресурс, Мобиком, ХААН банк, "Чингис хаан" олон улсын нисэх буудал, Ус сувгийн удирдах газар зэрэг 15 компани шалгарчээ. Дээрх компаниудыг Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байдал, шимтгэл төлөлт, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангасан байдал зэргийг нь харгалзан үзэж шалгаруулсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 43000 ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш НДЕГ-ын өмнө мандуулан алдаршуулах аж.
Ч.Ариунболд