Германд барууны популист нам санал асуулгын дүнгээр хоёрдугаарт жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-09-05 16:58:25
БЕРЛИН./Синьхуа/. Улс төрийн судалгааны “ИНСА” хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээр Социал-Демократ нам нэр нөлөөгөөрөө барууны үзэлт Германы төлөөх Альтернатив намын дараа жагссан байна.Судалгааны дүнг мягмар гарагт Германы “БИЛД” сонинд нийтэлжээ.  

Санал асуулгад оролцогчдын 16 хувийн санал авсан Социал-Демократ нам нэг долоо хоногийн дотор тал хувийн саналыг алдсан бол Германы төлөөх Альтернатив нам уг тал хувийн саналыг өөртөө авснаар Германы эрх баригч эвслийн ард бичигджээ.

Санал асуулгын дүнгээр Альтернатив нам улс төрийн хамгийн том хүчин гэж гарсан нь Социал-Демократ намыг дахин гуравдугаарт байр руу ухраасан байна. Өнгөрсөн 7 дугаар сард барууны популист уг нам Социал-Демократ намын өмнө анх удаа бичигдсэн аж.

“Бидний явуулсан санал асуулгын дүнд Социал-Демократ нам илүү нөөц боломжтой гэдэг нь харагдсан. Харин Альтернатив нам илүү найдвартай саналыг авсан” гэж “ИНСА” хүрээлэнгйин захирал Бинкерт “Синьхуа” агентлагт мягмар гарагт ярилцлага өгөхдөө дүгнэн хэллээ.

Мөн Канцлер Ангела Меркелийн удирдсан Христосын Ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбооны эвслийн нэр хүнд хагас хувиар өсч, 28.5 хувьд хүрчээ.
Э.Хулан


 
Холбоотой мэдээ