“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-т 160 оюутан хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-09 17:38:36

МУИС нь 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарлаад буй.

Энэ хичээлийн жилд шилдэг элсэгчийг дэмжих, оюутны сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэхэд дэмжлэг болох зорилгоор “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг нийт 160 оюутанд олгоод байна. Үүнд улсын олимпиадын 1,2,3 дугаар байр эзэлж МУИС-д элссэн оюутнууд, Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар болон Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд өндөр оноотой элссэн оюутнууд хамарчээ.

“Оюутны хөгжлийн жил”  хүрээнд хийх болон хийж буй үйл ажиллагаа, оюутны үйлчилгээ болон түүнтэй холбоотой шаардлагатай мэдээллийг түгээх  www.student.num.edu.mn сайт болон https://www.facebook.com/MUISiinOyutniialba/   сошиал медиа сувгаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ