Бранденбург муж Мөрөн хотын нэрэмжит гудамжтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-04 15:08:51
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн хот гадаад харилцаагаа өргөжүүлэн 2011 оноос хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улстай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner Straße” буюу “Мөрөнгийн” гудамж байгуулагдсан бөгөөд энэ сарын 7-нд нээлтээ хийнэ.

Хоёр хот хамтран ажиллаж эхэлснээс хойш Барут Марк хотоос Мөрөн хотын сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж Онцгой байдлын газарт гал унтраах машин, түргэний машин зэргийг нийлүүлжээ. Цаашид хог хаягдлыг боловсруулах, иргэдийг сургалтанд хамруулах зэрэгт хамтран ажиллах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ