Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2018-08-31 09:17:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Аргын тооллын 8 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 22, Гоё хүүхэн одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. 

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Холбоотой мэдээ