НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-29 19:04:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг есдүгээр сарын  14-ний Баасан гарагт хуралдуулахаар товлов.
Тус хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг батлах журмын төслийг хэлэлцүүлэхээр тогтов. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод явагдаж буй худалдаа, нийтийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой иргэдээс олон санал гарсантай холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулсан. НИТХ, ЗДТГ энэ асуудлыг шийдэхгүй байна хэмээн ярьж байна.Үүний цаана худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хоёр талын эрх ашгийн асуудал  байгаа тул бүх талын хамтын  оролцоог хангасан журам гарах ёстой. Хууль зүйн талаасаа Зөрчлийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудтай зөрчилдсөн зүйл бий" гэв. НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжиж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг бид иргэдийн хурал дээр хэлэлцэн сайжруулах асуудал байвал хэлэлцээд явах нь зүйтэй. Цаг хугацаа алдалгүй илүү сайжруулах хэрэгтэй” гэлээ.
Б.Болд
 
Холбоотой мэдээ