Нутгийн зөвлөл хүүхдүүдтэй сургалтын тэтгэлгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-08-28 17:34:48
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс тус аймагт  эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх, залуу үеийг эргэж нутагтаа ажиллах нөхцөл боломжоор хангах, сурлага, амжилтаараа тэргүүлсэн сурагч болон зорилтот бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийг дэмжиж нийт 50 хүүхдэд их дээд сургуульд сурах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох гэрээ байгууллаа.
Тэтгэлгийг сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн оноо, идэвх оролцоо,амьдралын нөхцөл байдлыг харгалзан олгосон бөгөөд тэтгэлэг хүртсэн хүүхдүүд сургуулиа амжилттай төгсөж нутагтаа тодорхой хугацаагаар ажиллах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна.
Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, инженер, багш зэрэг орон нутагт нэн хэрэгтэй байгаа мэргэжлээр их дээд сургуульд суралцаж төгсөөд нутагтаа ажиллана.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ