Наймдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2018-08-23 08:53:55
09.00 цагт “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн “Корпорэйт Конвеншн Центер”-т 2 дахь өдрөө үргэлжилнэ. Холбоо барих утас: 9306-9999.

10.00 цагт НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н "А" танхимд болно. Бүлгийн хурлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын орлогч нар, Хотын ерөнхий менежер, харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.

11.00 цагт МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал өөрийн байранд зохион байгуулна. 

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Сайн энергийн төв" ТББ-аас "Ub palace"-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэлж ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийнэ.

14.30 цагт Сайд нар баримт бичигт гарын үсэг зураг ёслол ГХЯ-нд болно.
14.35 цагт Сайд нар хэвлэлийн мэдээллийн төлөөлөгчдөд ГХЯ-нд мэдээлэл хийнэ.
15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн ордны Гэр өргөөнд бараалхана.
16.00 цагт УИХ-ын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн ордонд бараалхана.
Холбоотой мэдээ