Өндрөөс унах эрсдэлийг тэглэх төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-09 01:16:23
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Цахилгаан цехийн цахилгааны монтёр Б.Амгаланбаатарын санаачилгаар тус цехэд өндрөөс унах эрсдэлийг тэглэх төсөл хэрэгжүүллээ.

Тэрээр Megger компанийн DLRO-600 багаж ашиглан хэмжилт туршилтын үзүүр холбогч штанг хийжээ. Ингэснээр хэмжилт туршилтыг өндөрт авирч гүйцэтгэх шаардлагагүй, тусгай зориулалтын шат болон өргөгч машин шаардагдахгүй, хэмжилт туршилтыг богино хугацаанд хийж, хөдөлмөр зарцуулалтыг багасгах аж. Цахилгаан цехийн ажилчид 14 дэд станцад цахилгаан тоног төхөөрөмжийн  хэмжилт, туршилт  хийхдээ  жилд 906 удаа 3-8 м-ийн өндөрт авирч ажилладаг ажээ. Өндөрт авирч ажиллахад  унаж бэртэх, цаашлаад хүний амь насанд  ч эрсдэл дагуулдаг аж. Энэ эрсдэлийг тэглэх, аюулгүй байдлыг хангахад төслийн зорилго чиглэсэн байна. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ