Нохойд хөөгдсөн буга бэртэж гэмтсэнийг эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-15 12:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн суурьшмал бүсэд бэртэлтэй, өвчтэй зэрлэг амьтад орж ирж буйг бид мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр “Эмээлт зах”-ын ойролцоо буга гэмтсэн дуудлага ирсэн байна.

Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн нэг дэх өдөр "Эмээлт зах"-ын ойролцоо буга хашлага давах гэж байгаад гэмтсэн дуудлага ирсэн. Уг буга нохойд хөөгдөн зам гарч яваад, замын хажуу талын хашлагын төмрийг харайх гэж оролдон унаж далныхаа доор бэртэл авсан байсан. Улмаар дунд чөмөг нь мултарсан байсныг малын эмчээс туслалцаа авч эмчилж байгаа.  Хустайн нуруу, Богд хаан уул юм уу, Партизаны хойд хэсэгт бугатай газраас орж ирсэн байх" гэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ